Энэхүү баримт нь таны Deriv-тэй байгуулсан гэрээний нэг хэсэг ба манай үйлчлүүлэгчдэд зориулсан Ашиглалтын ерөнхий нөхцөл (“Ерөнхий нөхцөл”)-тэй хамтад нь унших шаардлагатай. Эдгээр нэмэлт нөхцөлүүдэд ашигласан аливаа тодорхойлсон нэр томъёо нь Ерөнхий нөхцөлд тусгасан утгыг илэрхийлнэ.
1. Танилцуулга
1.1. Эдгээр нэмэлт нөхцөл нь Deriv (BVI) Ltd-д данс эзэмшиж буй бүх хэрэглэгчдэд хамаарна.
1.2. Хэрэв эдгээр нэмэлт нөхцөл болон Гэрээний бүрэлдэхүүнд багтаж буй бусад баримт бичгийн хооронд ямар нэгэн зөрчил эсхүл зөрүү гарсан тохиолдолд, Deriv (BVI) Ltd компанид нээлгэсэн таны дансанд хамаарах хүрээнд эдгээр нэмэлт нөхцөл нь давуу эрхтэй үйлчилнэ.
1.3. Deriv (BVI) Ltd нь Хөрөнгө оруулалт болон Үнэт цаасны бизнесийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Британийн Виржинийн Арлуудын Санхүүгийн Үйлчилгээний Хороо (“BVIFSC”)-ноос зөвшөөрөлтэй ба түүний журмаар зохицуулагддаг.
2. Хөрөнгийн зохицуулалт
2.1. Бид таны мөнгийг дериватив арилжааны маржин тооцоолол, тохируулга хийх эсхүл тооцоо хийхтэй холбогдуулан өөрсдийн хүлээсэн үүргийг биелүүлэхэд ашиглаж болно.
2.2. Бид таны хөрөнгийг өөрийн үйл ажиллагааны данснаас салангид банкны дансанд хадгалдаг. Төлбөрийн чадваргүй буюу дампууралд орсон тохиолдолд бид болон манай толгой компанийн хооронд зээлийн зохицуулалтын дагууүйлчлүүлэгчдэд төлөх аливаа өр төлбөрийг барагдуулах болно.
3. Захиалга гүйцэтгэл
3.1. Манай тусгай зөвшөөрлийн нөхцөлийн дагуу бид таны арилжаанд эсрэг талын этгээд болж оролцоно. Бид таны захиалгыг гүйцэтгэхдээ таны өмнөөс агентын үүрэг гүйцэтгэх эсхүл үндсэн этгээдээр оролцож, бүх арилжаанд таны цорын ганц гүйцэтгэлийн этгээд байна.
3.2. Deriv MT5 дээр арилжааны захиалга өгөхөд таны захиалга бидэнтэй хамтран ажилладаг liquidity provider буюу хөрвөх чадварын үйлчилгээ үзүүлэгчид дамжиж болно.
4. Ерөнхий асуулга
4.1. Deriv (BVI) Ltd-ийн арилжааны данстай холбоотой асуулт байвал Тусламжийн төв эсвэл шууд чат-аар бидэнтэй холбогдоно уу.
4.2. Бид таны асуултыг хамгийн богино хугацаанд шийдвэрлэхээр зорьдог бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх боломжийг бидэнд олгож буйд тань талархаж байна.
4.3. Хэрэв бид таны асуултыг шийдвэрлэж чадаагүй эсхүл манай өгсөн хариулт хангалтгүй гэж үзвэл, та доорх "Гомдол" гэсэн хэсэгт тайлбарласан журмын дагуу бидэнд албан ёсны гомдол гаргаж болно.
5. Гомдол
5.1. Манай Үйлчилгээтэй холбоотой гомдол байвал дэлгэрэнгүй мэдээллийг complaints@deriv.com руу илгээнэ үү. Бид таны гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15 хоногийн дотор таны гомдлыг шалган, эцсийн хариуг танд илгээнэ.
5.2. Хэрэв таны гомдол нь чухал шинжтэй (доороос үзэх) бөгөөд бид таны гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 сарын дотор таны сэтгэлд нийцүүлэн шийдвэрлээгүй тохиолдолд, та гомдлоо BVIFSC-д уламжилж болно.
5.3. Зохицуулалтын кодексийн 69B(1) дүгээр хэсгийн дагуу дараах нөхцөлүүдийн нэг буюу түүнээс дээш тоог хамарсан тохиолдолд гомдлыг чухал шинжтэйд тооцно. Үүнд:
5.3.1. Зохицуулалтын хууль, дүрэм журмыг зөрчих;
5.3.2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч эсхүл түүний захирлууд, ажилтнууд эсхүл төлөөлөгчийн зүгээс гаргасан шударга бус үйлдэл, мэргэжлийн буруу үйл ажиллагаа эсхүл зохисгүй үйлдэл;
5.3.3. Өмнө нь гомдол гаргаж байсан асуудлыг дахин давтан эсхүл үргэлжлүүлэн гаргасан тохиолдолд (чухал эсэхээс үл хамааран); эсхүл
5.3.4. Гомдол гаргагчийн хувьд өөрийн нөхцөл байдалд нь мэдэгдэхүйц нөлөөтэй санхүүгийн хохирол амссан эсвэл амсах боломжтой байх.