Энэхүү баримт бичиг нь Deriv-ийн платформуудын арилжааны нөхцөл, болзлыг бүрдүүлж байгаа бөгөөд үүнд нь арилжааны дүрэм, үнэ бүрдүүлэлтийн бодлого, төлбөрийн нөхцөл, илэрхий алдаа, маржин болон хөшүүргийн талаарх заалтууд багтана. Энэ нь таны Deriv-тэй байгуулсан гэрээний нэг хэсэг ба манай үйлчлүүлэгчдэд зориулсан Ашиглалтын ерөнхий нөхцөл (“Ерөнхий нөхцөл”)-тэй хамтад нь унших шаардлагатай. Эдгээр Арилжааны Нөхцөлд хэрэглэсэн аливаа тогтсон утга бүхий нэр томьёог Ерөнхий Нөхцөлд дурдсан утгаар ойлгоно. Эдгээр арилжааны нөхцөл нь Санхүүгийн зөвлөгөө үйлчилгэээнд хамаарахгүй.
1. Нийтлэг үндэслэл
1.1. Бид шударга, ёс зүйтэй, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа эрхлэх бөгөөд арилжаа нээх болон хаах үед таны эрх ашгийг нэн тэргүүнд хамгаална.
1.2. Бид өөрийн Платформ дээр зах зээлийн захиалга хийхтэй холбоотой арилжааны хязгаарлалт, дүрэм болон тодорхой хориглолт тогтоож болно. Зах зээлийн нөхцөл болон/эсвэл бусад хүчин зүйлээс шалтгаалан бид эдгээр хязгаарлалт болон дүрмийг ямар ч үед өөрчлөх эрхтэй.
1.3. Бид шаардлагатай тохиолдолд танд бичгээр мэдээлэл хүргэхдээ өөрийн Вэбсайт дээр нийтлэх эсвэл бусад аргаар хүргэнэ. Ерөнхий нөхцөлд заасны дагуу бид мэдээллийн үнэн зөв эсэхэд ямар нэгэн баталгаа өгөхгүй бөгөөд энэ мэдээлэл нь ямар ч нөхцөлд манай талаас өгсөн хөрөнгө оруулалтын зөвлөгөө эсвэл санал, зөвлөмж гэж тооцогдохгүй.
1.4. Хэрэв та гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч (жишээ нь MT5)-ийг арилжаандаа ашиглах бол өөрийн дансны аюулгүй байдал болон гүйцэтгэж буй бүхий л арилжаа тань зөвхөн таны хариуцлага байх болно.
1.5. Та үүгээр Платформ дээр таны өгсөн аливаа зааврыг гүйцэтгэхийг бидэнд зөвшөөрч байна. Энэ 1.5 заалтын хүрээнд бид таны дансны мэдээллээр Платформоор дамжуулан хүлээн авсан аливаа цахим харилцаа эсвэл зааварт үндэслэн уг мэдээллийг хэн өгсөн, эрхтэй эсэх, үнэн зөв эсэхийг нэмэлт шалгалтгүйгээр хүчинтэйд тооцон хэрэгжүүлэх эрхтэй. Гүйлгээг нээх эсвэл хаах саналыг факс, имэйл, текст мессежээр хүлээн авахгүй болно.
1.6. Та бидэнтэй арилжаа хийх бүрдээ дараах баталгааг гаргаж байна:
1.6.1. Та зах зээлийн зөрчил гэж тооцогдох аливаа арилжаанд оролцоогүй. Энэ нь дотоод мэдээллийг ашиглаж арилжаа хийх, мэдээллийг буруугаар ашиглах болон зах зээлийн манипуляци хийх зэрэг бүх төрлийн зах зээлийн зөрчилд хамаарахыг сануулж байна;
1.6.2. Та банк болон/эсвэл санхүүгийн салбарт ажилладаггүй (хэрэв ажилладаг бол ажил олгогч тань таны арилжаа хийж байгаа тухай мэддэг бөгөөд энэ нь ажил олгогчийн бодлогыг зөрчихгүй байх ёстой)
1.6.3. Таны манай Үйлчилгээ болон Арилжааны Платформыг ашиглаж, хийсэн гүйлгээ бүр аливаа хууль, журам, эрх зүйн баримт бичиг, санхүүгийн хэрэгсэл, захиргааны шийдвэрийг зөрчөөгүй байх ёстой. Үүнд нь аливаа бирж, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм, санхүүгийн зохицуулалтын орчин, эсвэл шударга арилжааны ёс зүйн дүрмүүд хамаарна.
1.7. Бид урьдчилан мэдэгдсэний үндсэн дээр Арилжааны Платформоосоо зарим хэрэгслийг хасаж болно.
1.8. Бид таны дансанд эрсдэлийн хязгаар тогтоох эрхтэй бөгөөд энэ нь таны арилжаанд нөлөөлж болно. Эдгээр хязгаарлалт нь таны арилжаа хийх боломжтой хэрэгсэл, арилжааны төрөл, тодорхой нэг хэрэгсэлд авах боломжтой дээд дүн, мөн арилжааны хэмжээ зэрэгт хамаарна.
1.9. Бид Арилжааны Платформ дээрх аливаа хэрэгслийн аравтын нарийвчлалыг нэмэгдүүлэх эсвэл бууруулах эрхтэй. Боломжтой тохиолдолд бид танд ямар нэгэн өөрчлөлт хийхийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
1.10. Үнэ нь буруу байх эсвэл тогтоох боломжгүй гэж бид үзсэн тохиолдолд үйлчилгээгээ түдгэлзүүлэх эсвэл арилжааг цуцлах, хүчингүй болгох эрхтэй. Үүнд дараах тохиолдлууд хамаарна:
1.10.1. Улс төр, эдийн засаг, цэрэг болон мөнгөтэй холбоотой томоохон үйл явдал (зах зээлийн онцгой хэлбэлзэл эсвэл хөрвөх чадваргүй байдал) эсвэл бидний хяналт, хариуцлага, эрх мэдлээс гадуур аливаа нөхцөл байдлын улмаас бидний үйл ажиллагаа, ашиг сонирхолд ноцтой хохирол учрахаас аргагүйд хүрсэн тохиолдолд;
1.10.2. Хэрэв бид гэрээний үнийг тооцоолох боломжгүй гэж үзвэл;
1.10.3. Бидний санал болгодог аливаа гэрээний үнэ эсвэл үнийн цэнийг тогтоох ихэвчлэн хэрэглэдэг харилцаа холбооны хэрэгсэл саатсан тохиолдолд;
1.10.4. Бидний санал болгодог аливаа гэрээний үнэ эсвэл үнэ цэнийг хурдан, үнэн зөв тогтоох боломжгүй гэж бид шийдвэрлэсэн тохиолдолд; эсвэл
1.10.5. Арилжааны програм хангамж эсвэл бусад мэдээллийн технологийн системд алдаа гарсан тохиолдолд.
1.11. Та болон/эсвэл таны хамтрагч гэж үзэж байгаа бусад этгээд зүй бус үйлдэл хийж байгаа, эсвэл Deriv-д хохирол учруулж ашиг олохыг оролдож байна гэж үзсэн тохиолдолд бид ямар ч дансыг хаах эрхтэй.
1.12. Бид таны данснаас эсвэл таны хамтрагч гэж бид үзсэн этгээдийн данснаас зүй бусаар болон/эсвэл Deriv-д хохирол учруулж олсон гэж үзсэн аливаа ашгийг буцаан авах эрхтэй.
1.13. Манай арилжааны платформууд техник тохиргооны ялгаатай байдлаас хамаарч графикийн мэдээллийг өөрөөр харуулах боломжтой. Үүнд лааны эхлэх хугацааны ялгаа, цагийн бүсийн тохиргоо, болон график зурах хөдөлгүүрүүдийн ялгаа зэрэг олон хүчин зүйлс багтана. Үүний улмаас, лааны хэв маяг болон график бүлэглэлүүд, ялангуяа өндөр хугацааны интервалтай (жишээ нь 4 цагийн график) тохиолдолд, платформууд дээр яг адил харагдахгүй байж болно. Энэ ялгаа нь 4 цагийн график дээрх дүрслэл анализ, өндөр хугацааны интервал дээрх хэв шинжийг таних болон платформ хооронд шийдвэр гаргалтанд нөлөөлж болзошгүй. Үндсэн зах зээлийн өгөгдөл нь ижил байна. Ялгаа нь зөвхөн өгөгдлийг бүлэглэх, дүрслэх хэлбэрт оршиж байна.
1.14. 1.13-р зүйлд заасан график харуулах ялгаанаас үүдсэн аливаа алдагдал, буруу тайлбарлалт эсвэл арилжааны шийдвэрт бид ямар ч хариуцлага хүлээхгүй. Тухайн платформ өгөгдлийг хэрхэн харуулдаг болон тохиргоо нь график дүрслэлд яаж нөлөөлж болохыг бүрэн ойлгох үүрэг танд ногдоно.
1.15. Корпорацийн үйл ажиллагаа
1.15.1. Корпорацийн үйл ажиллагаанд компанийн хувьцааг нэгтгэх, компани худалдан авах, дампуурал, ногдол хувьцаа тараах, хямдаар хувьцааны эрх олгох, бэлэн мөнгөөр ногдол ашиг тараах, хамтын нэхэмжлэл, хувьцааг арилжаанаас гаргах, охин компани байгуулах, албан ёсны мэдэгдэл, Компанийн хувьцааг олон нийтэд анх удаа нээлттэй санал болгох (IPO), татан буулгах, нэгтгэх, хувьцааны нэрлэсэн үнийг өөрчлөх, зохицуулалтын хэлбэрийн өөрчлөлт, хувьцаагаар ногдол ашиг тараах, хувьцааны тоог нэмэгдүүлж, нэгж хувьцааны үнийг багасгах, үндсэн хөрөнгийг буцаан тараах, эсвэл хувьцааны тоог бууруулж, нэгж хувьцааны үнийг нэмэгдүүлэх зэрэг хамаарна.
1.15.2. Таны нэг буюу хэд хэдэн арилжаа корпорацийн үйл ажиллагааны шийдвэрийн нөлөөнд өртөж болзошгүй байна. Ийм тохиолдолд бид дараах арга хэмжээнүүдээс авч болно:
1.15.2.1. Таны дансанд тодорхой хэмжээний мөнгө нэмэх эсвэл хасах; эсвэл
1.15.2.2. Корпорацийн үйл ажиллагааны өөрчлөлт дуусах хүртэл нөлөөнд өртсөн арилжааг хаахаас урьдчилан сэргийлж таны дансанд хязгаарлалт тавьж болно.
1.16. Илэрхий алдаанууд
1.16.1. Хэрэв та зах зээлийн бус үнээр арилжаа хийсэн, эсвэл дараах шалтгааны улмаас хэвийн бус, маш бага эрсдэлтэйгээр худалдан авсан эсвэл зарсан гэж үзэх үндэстэй бол:
1.16.1.1. Манай арилжааны платформ, вебсайтын програм хангамж, эсвэл зах зээлийн дата мэдээллээс илрээгүй програмчлалын алдаа, доголдол, гацалт; эсвэл
1.16.1.2. Гэрээний үнийн саатал, мэдээллийн урсгалын алдаа, гажсан үнэ ханш, буруу үнийн параметр, үнийн илэрхий буруу тооцоолол, эсвэл бусад илэрхий алдаа
(эдгээр бүгдийг "Илэрхий Алдаа" гэж үзнэ) гарсан тохиолдолд бид тухайн гүйлгээг цуцлах, гүйлгээг буцаах эсвэл тухайн арилжааны гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхтэй.
1.16.2. Алдаа нь Илэрхий Алдаа мөн эсэхийг тогтоохдоо тухайн үеийн суурь зах зээлийн нөхцөл байдал, аливаа дотоод алдаа, мэдээллийн эх сурвалж эсвэл албан ёсны мэдэгдлийн тодорхой бус байдал зэрэг аливаа холбогдох мэдээллийг бид харгалзан үзэж болно.
1.16.3. Та манай Арилжааны платформууд эсвэл Вэбсайтын аливаа бэрхшээл, алдаа болон системийн доголдлыг илрүүлбэл бидэнд мэдээлэх үүрэгтэй. Та энэ төрлийн системийн асуудал, алдааг ашиг олох зорилгоор урвуулан ашиглах болон арбитраж хийхийг хориглоно.
1.16.4. Бид Илэрхий алдаатай гүйцэтгэсэн аливаа арилжааны гэрээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй. Ингэхдээ бид (зүй ёсоор үйлдэж) ул суурьтай, үндэслэлтэй, шударга гэж тооцсон арга хэлбэрээр хэрэгжүүлнэ. Эдгээр өөрчлөлтийг таны оролцоогүйгээр хийж болох ба дараах үйлдлүүдийг хийх шаардлага гарч болно: посишнийг хаах эсвэл нээх ба/эсвэл арилжааны түүхээс арилжааг устгах.
2. Опшин ба Малтиплайрс
2.1. Арилжааны хязгаарлалт
2.1.1. Манай Опшин болон Малтиплайрс арилжаа дараах хязгаарлалтуудын дагуу явагдана:
2.1.1.1. Ямар ч зах зээл дээр арилжааны сүүлийн нэг цагт Опшин болон Малтиплайрс арилжааг гүйцэтгэх боломжгүй.
2.1.1.2. Зах зээл нээгдсэнээс хойш эхний арван (10) минутын хугацаанд Опшин болон Малтиплайрс арилжааг гүйцэтгэх боломжгүй.
2.1.1.3. Өндөр хэлбэлзэлтэй (заах зээлийн хөдөлгөөн маш хурдан өөрчлөгдөх) үед зах зээлийн ердийн нөхцөлд санал болгодог үнэтэй харьцуулахад тааламжгүй үнэ санал болгож болно.
2.1.1.4. Бид Опшин арилжааны хязгаар үнэ (barrier) болон хэрэгжүүлэх үнэ (strike price)-ийн зөвшөөрөгдөх түвшинд тодорхой хязгаар тогтоож болно. Хязгаар үнэ (barrier) болон хэрэгжүүлэх үнэ (strike) нь ихэвчлэн тухайн суурь зах зээлийн одоогийн түвшнээс дундаж зайтай байрлана.
2.1.1.5. Accumulator опшины тухайд, бид боломжит өсөлтийн коэффициентэд тодорхой хязгаар тогтоож болно.
2.1.1.6. Vanilla опшины тухайд, бид зах зээлийн нөхцлөөс хамааран тодорхой хязгаарлалтуудыг тавьж болох бөгөөд үүнд нь хэрэгжүүлэх үнэ (strike) болон арилжааны хэмжээний (volume) хязгаарлалт хамаарна.
2.1.1.7. Multipliers арилжааны тухайд, бид Multipliers-ийн зөвшөөрөгдөх хүрээ болон гэрээ цуцлах хугацааны хүрээнд тодорхой хязгаар тогтоож болно.
2.1.1.8. Зах зээлийн үнэ нэг секундэд нэг удаа шинэчлэгддэг. Хэрэв нэг секундэд нэгээс олон тик бүртгэгдсэн байвал манай дата хангамж дээрх зах зээлийн үнэ нь тухайн секундын хамгийн сүүлийн хүчинтэй тикээр шинэчлэгдэнэ.
2.1.1.9. Digital Option-ны хугацаа дуусахаас өмнөх сүүлийн арван таван (15) секундын дотор зарах боломжгүй.
2.1.1.10. Синтетик индекс дээрх Vanilla опшины хугацаа дуусахаас өмнөх сүүлийн жаран (60) секундын дотор зарах боломжгүй.
2.1.1.11. Форекс (“FX”) дээрх Vanilla Options-ийг хугацаа дуусахаас өмнөх 24 (хорин дөрвөн) цагийн дотор зарах боломжгүй байж болно.
2.1.1.12. Accumulator Опшины посишн нь таны тохируулсан хамгийн их төлбөрийн дүн, хамгийн их тикт хүрэх үе, эсвэл хүрээний хязгаарт хүрэх эсвэл давсан тохиолдолд автоматаар хаагдана.
2.1.1.13. Vanilla Опшины посишн нь дуусах хугацаандаа хүрэх үед автоматаар хаагдана.
2.1.1.14. Accumulator Опшины тухайд, хамгийн их тик болон хамгийн их төлбөрийн дүн нь өсөлтийн хувиас (growth rate factor) хамаарч тогтоогдоно. Энэ өсөлтийн хувийг 1%-аас 5%-ийн хооронд, зөвхөн 1%-иар нэмэгдүүлэн тохируулж болно.
2.1.1.15. Vanilla опшины тухайд, синтетик хөрөнгийн нэг пойнт тутмын төлбөр ба форекс хөрөнгийн нэг пип тутмын төлбөр нь таны сонгосон страйк үнэ болон спот үнийн хамаарлаас шалтгаална.
2.1.1.16. Accumulator Опшин дээр нийт хөрөнгө оруулалтын дүнгийн дээд хэмжээ (aggregate stake limit)-г тогтоосон байдаг бөгөөд энэ нь хязгаартаа хүрмэгц шинээр посишн нээхийг түр хугацаанд хаадаг. Суурилж буй хөрөнгө болон өсөлтийн хувь нь ижил одоогоор нээлттэй байгаа бүх посишны хөрөнгө оруулалтын дүнгийн нийлбэр (combined stake) нь урьдчилан тогтоосон босгонд хүрэх үед энэхүү хязгаарлалт ажиллаж эхэлнэ. Энэ хэрэглүүрийг эрсдлийг удирдах болон таны хөрөнгө оруулалтыг хамгаалахын тулд хэрэгжүүлсэн болно.
2.1.1.17. Зах зээлүүд (markets) нь тухайн орон нутгийн арилжааны цагийн хуваарь, цагийн бүсээс шалтгаалан өөр, өөр цагт хаагдаж болно.
2.1.1.18. Зарим зах зээлүүд (индекс гэх мэт) өдрийн турш нээлттэй байдаггүй бөгөөд тухайн зах зээл хаалттай байх үед арилжаа хийх боломжгүй байж болно.
2.2. Дата мэдээллийн урсгал болон ханшийн мэдээлэл
2.2.1. Манай дата мэдээллийн урсгал (data feeds) дараах шалтгаануудын улмаас бусдынхаас бага зэрэг ялгаатай байж болохыг та хүлээн зөвшөөрч байна:
2.2.1.1. Биржийн бус зах зээлээр ("OTC" гэж нэрлэдэг) санал болгож буй бүх хэрэгслүүдийн хувьд (өөрөөр хэлбэл, клирингийн төв байгууллагаас гадуур) жишээлбэл форекс-т "албан ёс"-ны үнийн эх сурвалж гэж байдаггүй. Олон төрлийн дата мэдээллийн урсгалууд нь өөр өөр эх сурвалжаас ханшийн мэдээлэл авдаг тул, үр дүнд гарч буй үнэ нь мөн ялгаатай байх болно.
2.2.1.2. Зах зээл хаах цаг нь өгөгдлийн урсгалд нөлөөлдөг. Манай вэбсайт дээр хийгдэх бүхий л арилжааны тооцооны нарийвчилсан цаг нь бусад вэбсайтуудынхаас ялгаатай байж болох бөгөөд энэ нь бусад вэбсайтууд өөр өөр цагийн бүслүүрийг ашиглаж байгаатай холбоотой болно (жишээлбэл, зарим вэбсайт нь Нью-Йоркийн цагаар оройны 4:00 цагийг эсвэл Лондоны цагаар оройны 5:00 цагийг баримталдаг). Иймд манай вэбсайт дээр харуулж буй нээлтийн үнэ, дээд үнэ, доод үнэ болон хаалтын үнэ нь тэдгээр вэбсайтуудын үнээс ялгаатай байж болох юм.
2.2.1.3. Худалдан авах болон зарах үнийн санал (bid болон ask үнэ) нь дата мэдээллийн урсгалд зөрүүг үүсгэдэг. Зах зээлийн хөрвөх чадвар муу байх үед сүүлийн үеийн бодит арилжааны үнэ байхгүй боловч дата мэдээллийн урсгалд олон тооны худалдан авах (bid) болон зарах (ask) үнийн санал байж болно. Худалдан авах (bid) болон зарах (ask) үнийн саналыг дунджилснаар (өөрөөр хэлбэл bid + ask / 2 хуваах), зах зээлийн ханш бий болдог. Энэ ханш нь тухайн үеийн зах зээлийг илэрхийлэх боловч заавал сүүлд хийгдсэн арилжааны үнэд тулгуурлах шаардлагагүй байдаг. Манай систем нь худалдан авах болон зарах үнийн санал дээр үндэслэн үнэ тооцож гаргадаг бөгөөд бусад вэбсайтууд ийм тооцоолол хийдэггүй байх боломжтой. Иймд манай вэбсайт дээр бусад вэбсайтуудын дата мэдээллийн урсгалд харагдахгүй тикүүд (үнийн өөрчлөлт) харагдаж болно.
2.2.2. Амралтын өдрүүдийн ханшийн саналуудыг арилжааны тооцоонд үл харгалзан үзнэ. Амралтын өдрүүдэд форекс зах зээлүүд зарим тохиолдолд үнэ боловсруулдаг; гэвч энэхүү үнэ нь ихэвчлэн үзүүлэн болдог (амралтын өдрүүдээр арилжаачид заримдаа зах зээлийн хөрвөх чадвар муу байдлыг ашиглан үнийг хиймлээр өсгөх эсвэл буулгадаг). Ийм үзүүлэн үнэд тулгуурлан үнийг тооцохгүйн тулд амралтын өдрүүдийн үнийг арилжааны төлбөр тооцоонд тооцохгүй байх бодлого баримталдаг (амралтын өдрүүдэд нээлттэй байдаг Синтетик Индексүүд болон Криптовалютуудаас бусад).
2.2.3. Олон арилжааны төрлүүдийн орох үнийг доор дэлгэрэнгүй тодорхойлсон болно:
2.2.3.1. Digital Options, Multipliers болон Accumulator Options-ын тухайд, эхлэх ханш бол манай серверүүд таныг гэрээг боловсруулснаас хойших эхний тикээр тодорхойлогдоно.
2.2.3.2. Vanilla опшины тухайд, орох спотыг манай серверүүд гэрээг боловсруулах үеийн хамгийн сүүлийн боломжит тикээр тодорхойлдог.
2.2.4. Мэдээллээр хангагчдаас хүлээн авсан дата мэдээллийн урсгалын чанараас хамааран манай серверүүд тикийг шүүх алгоритмыг ашиглаж болно. Энэхүү шүүлтийн алгоритмын зорилго нь дата мэдээллийн урсгалаас алдаатай тикийг цэвэрлэх юм. Алдаатай тик гэдэг нь тухайн үеийн зах зээлийн арилжааны хэлбэлзлээс илт хэтэрсэн тикийг хэлнэ; ийм тикүүд нь ихэвчлэн ханшийн мэдээллээр хангагч бирж эсхүл банкны харилцаа холбооны саатал, хүний алдаа, эсвэл ханшийн санал үүсгэгчээс манай серверт хүрэх хүртэлх явцад гарч болох өгөгдлийн сангийн алдаанаас үүдэн бий болдог.
2.2.5. Хэрэв буруу үнэтэй эсвэл бичлэгийн алдаатай датаг агуулсан тохиолдолд бид арилжааны мэдээллийг засвар оруулах эрхтэй.
2.3. Опшин болон Multipliers арилжааны үнийн бодлого
2.3.1. Бид Digital Options, Accumulator Options болон Vanilla Options арилжааны хувьд таны төлөх үнэ болон авах олголтыг тооцоолохдоо санхүүгийн арилжааны турш зах зээлийн үнийн хөдөлгөөнийг хамгийн сайн тооцоолон, хүлээгдэж буй хүүгийн түвшин, далд хэлбэлзэл болон зах зээлийн бусад нөхцөл байдалд үндэслэнэ. Эдгээр тооцоолол нь нарийн төвөгтэй математикт үндэслэсэн бөгөөд бидэнд таатай нөхцлийг агуулсан байдаг.
2.3.2. Accumulators Опшин арилжаанд “Хязгаар” утгууд нь зөвхөн “Өсөлт”-ийн хувь болон суурь хөрөнгөөс хамаарахаас гадна өөр хүчин зүйлсээс ч хамаарч болно.
2.3.3. Захиалга биелэгдэх үед танд харагдаж байсан үнээс зөрсөн аливаа гулсалт нь (захиалга биелэгдэх үеийн захиалгын үнэ болон гүйцэтгэлийн үнэ хоорондын зөрүү) зах зээл дэх суурь үнийн өөрчлөлт хэмээн тооцогдоно. Өдөр тутмын банкны ролловерын үеэр гүйцэтгэлийн үнийн зөрүү (slippage) мэдэгдэхүйц нэмэгдэж болзошгүй. Бид Опшин арилжаа дээр заасан үнээс ихгүй эсвэл түүнээс бага үнээр арилжаа гүйцэтгэхийг баримтална. Зах зээлийн хөдөлгөөн маш хурдан байх үед үнэ өөрчлөгдөж болзошгүй бөгөөд бид гүйлгээг таны хувьд ашиггүй нөхцөлөөр биелүүлэхгүй ба зөвхөн гүйцэтгэлийн үнийн зөрүүгүй (zero slippage) эсхүл танд илүү ашигтай нөхцөлтэй (positive slippage) үнээр гүйцэтгэнэ. Арилжааны үнэ гүйцэтгэлийн сөрөг зөрүү (negative slippage) нь хүлээн зөвшөөрөгдөх босго хэмжээнээс давсан тохиолдолд тухайн арилжааг цуцална.
2.3.4. Accumulator Опшин-ы тухайд үнэ тогтоосон хүрээний дотор хэлбэлзсэн тохиолдолд гүйцэтгэлийн зөрүү (slippage)-ээс шалтгаалан ашиг нэмэгдэх боломжтой. Хэрэв тогтоосон аливаа хязгаарт (barrier) хүрсэн эсхүл түүнийг давсан тохиолдолд тавьсан бооцоо бүрэн алдагдаж, ямар нэгэн төлбөр олгогдохгүй.
2.3.5. Манай зүгээс үзүүлж буй графикийн мэдээлэл нь зөвхөн чиглэл харуулах зориулалттай бөгөөд бодит зах зээлийн үнээс зөрүүтэй байж болзошгүй.
2.3.6. Компанийн үйл ажиллагаа, шийдвэр, хэрэгжүүлж буй арга хэмжээний улмаас суурь хөрөнгийн үнэ цэн өөрчлөгдвөл арилжааны үнэ мөн өөрчлөгдөж болзошгүй.
2.3.7. Хэрэв санхүүгийн арилжааны үнэ, эсхүл зах зээлийн болон тооцооны үнэлгээний тооцоололтой холбоотой аливаа маргаан гарсан тохиолдолд манай гаргасан шийдвэр нь эцсийнх бөгөөд заавал дагаж мөрдөнө.
3. Үнийн зөрүүний гэрээ ("CFDs")
3.1. Маржин болон хөшүүрэг
3.1.1. Таны эзэмшиж буй дансны төрлөөс хамааран хөшүүрэг өөр өөр байж болно. Бүх арилжааны хэрэгсэл нь өөр өөрийн гэсэн хөшүүрэгтэй байж болно.
3.1.2. Та посишн нээхэд шаардагдах маржинд таны дансны үлдэгдэл хүрэлцэж байгаа эсэхийг нягтлах үүрэгтэй.
3.1.3. Зах зээл нээгдэх үеийн тасалдал (gap)-аас үүдсэн зах зээлийн тааламжгүй хөдөлгөөнөөс таны портфолиог хамгаалахын тулд бид санхүүгийн данс (financial accounts) дээр арилжих боломжтой бүх хэрэгсэл (symbol)-ийн хөшүүрэг (leverage)-ийг зах зээл хаагдахаас өмнө бууруулж, нээгдсэний дараагаар дахин нэмэгдүүлэх эрхтэй. Таны бүх Арилжааны платформын дансанд өөрийн посишнуудаа дэмжихэд хангалттай хөрөнгө байгаа эсэхийг баталгаажуулах үүрэгтэй.
3.1.4. Хэрэв таны дансны үлдэгдэл маржины шаардлагаас доош орвол бид танд маржины мэдэгдэл илгээж, та анхааруулга хүлээн авна. Энэ үед та дансандаа хөрөнгө нэмж байршуулах эсвэл нээлттэй посишнуудаа хааж болно.
3.1.5. Таны маржины түвшин 50%-иас доош орсон тохиолдолд, өөрөөр хэлбэл дансны үлдэгдэл тань маржины шаардлагын хагасаас бага болох даруйд посишныг хаах үйл ажиллагааг эхлүүлнэ. Бид таны посишнуудыг нэг нэгээр нь автоматаар хааж эхлэх бөгөөд хамгийн их биелээгүй алдагдалтай посишноос эхлээд, маржины түвшин 50%-иас дээш гарах эсвэл бүх посишн хаагдтал үргэлжлүүлэн хаасаар байна. Посишныг хаах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх “Stop out level” хэсгийг үзнэ үү.
3.1.6. Бид таны нээлттэй посишнуудад хэрэглэж буй хөшүүргийг нэмэх эсвэл бууруулах эрхтэй.
3.2. Stop out level
3.2.1. Stop out level нь өөр өөр тохиолдлуудад хэрэгжиж болох бөгөөд үүнд нь дараах заалтууд хамаарна. Гэсэн хэдий ч тэдгээрээр хязгаарлагдахгүй:
3.2.1.1. Сервер тухайн мөчид гүйцэтгэгдэж байгаагүй захиалгуудыг шинжилж болно;
3.2.1.2. Сервер нь хамгийн их маржинтай захиалгуудыг устгаж болно;
3.2.1.3. Хэрэв таны маржины түвшин stop out level-ээс доош хэвээр байвал дараагийн захиалга устгагдах болно (маржины шаардлагад хамаарахгүй захиалгуудыг устгахгүй);
3.2.1.4. Хэрэв маржины түвшин stop out level-ээс доош хэвээр байвал сервер хамгийн их алдагдалтай посишныг хаах болно;
3.2.1.5. Таны маржины түвшин stop out level-ээс дээш гарах хүртэл нээлттэй посишнуудыг хаах болно. Нэмж хэлэхэд, бүрэн хеджлэгдсэн позициудын хувьд нээлттэй позици, тэг маржин (хамгаалагдсан позици) болон сөрөг өмчлөлийн үлдэгдэлтэй дансуудад стоп-аут хийгдэж болно; эсвэл
3.2.1.6. Таны дансанд мөрдөх үндсэн стоп-аут түвшин манай вэбсайт дээр нийтлэгдсэн. Гэсэн хэдий ч бид өөрийн бүрэн дүүрэн эрхийн хүрээнд таны бодит мөнгөний дансанд тохирох үндсэн стоп-аут түвшинг өөрчлөх эрхтэй. Стоп-аут түвшинд хийсэн аливаа өөрчлөлт даруй хүчин төгөлдөр мөрдөгдөж болох ба бид Вэбсайт дээрх үндсэн стоп-аут түвшний мэдээллийг хамгийн сүүлийн байдлаар хүргэхийн тулд бүхий л боломжтой хүчин чармайлтыг гаргана.
3.3. Derived Индексүүд дээрх CFD-үүдийн орох спотыг манай серверүүд гэрээг боловсруулсны дараах дараагийн тикээр тодорхойлно.
3.4. Дараах индексүүд дээрх CFD-үүдийн гарах спот: Crash/Boom, Jump, DEX болон Range Break индексүүдийн хувьд, манай серверүүд гэрээг боловсруулсны дараах дараагийн тик байна. Бусад индексүүдийн хувьд, гарах спотыг манай серверүүд гэрээг боловсруулах агшинд байгаа хамгийн сүүлийн боломжит тикээр тодорхойлно.
3.5. Ийм тохиолдолд бид танд мэдэгдэхгүй тул, таны боломжит алдагдал, шаардагдах маржин, мөн таны позици стоп-аут түвшинд ойртож буй эсэхийг мэдэж байхаар дансаа хянах нь таны үүрэг юм.
4. Дансны удирдлага
4.1. Та CFD арилжааг нээж, хаах үед санал болгож буй зах зээлийн үнэ нь саналын болон асуултын ханшны (өргөнөөр “Спред” гэж нэрлэгддэг) зөрүүг агуулдаг. Зарим тохиолдолд Спред мэдэгдэхүйц өргөсөх боломжтой.
4.2. Манай платформуудад арилжаанд санал болгож буй санхүүгийн хэрэгслүүдийн бүх үнэ нь зах зээл дээрх ликвидийн эх сурвалжуудаас авсан тул арилжаалахад боломжтой үнээр тооцогдоно. Захиалга биелэгдэх үед танд харагдаж байсан үнээс зөрсөн аливаа гулсалт нь (захиалга биелэгдэх үеийн захиалгын үнэ болон гүйцэтгэлийн үнэ хоорондын зөрүү) зах зээл дэх суурь үнийн өөрчлөлт хэмээн тооцогдоно. Өдөр тутмын банкны ролловерын үеэр гүйцэтгэлийн үнийн зөрүү (slippage) мэдэгдэхүйц нэмэгдэж болзошгүй. Энэхүү Гэрээг хүлээн зөвшөөрснөөр та бид танд ямар нэгэн үндэслэлгүй ханш санал болгодоггүйг хүлээн зөвшөөрнө.
4.3. 20:59 GMT (зуны цагийн үед 21:59 GMT)-аас хойш нээлттэй үлдсэн аливаа CFD позици нь шөнийн гэж тооцогдоно. CFD арилжааны аливаа позицыг шөнийн турш нээлттэй хадгалсан тохиолдолд, холбогдох зах зээлийн санхүүжилтийн нөхцөлийг тусгах үүднээс таны арилжааны дансанд хүүгийн тохируулга (эсвэл свопын хүү) хийгдэнэ. Энэ тохируулга өдөр бүр таны арилжааны дансанд хэрэгжиж, эерэг эсвэл сөрөг байж болно. Энэ нь (хамаарах тохиолдолд) банк хоорондын зээлийн ханш болон зах зээлийн нөхцөл байдалд үндэслэх ба дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:
4.3.1. Хэрэв та своп тооцдог цагийг давуулан позицыг нээлттэй баривал, үндсэн свопын хувь хэмжээгээр тооцогдоно.
4.3.2. Зарим хөрөнгийн хэрэгслийн хувьд гүйлгээ тооцоо суутгагдахад хоёр (2) өдөр шаарддаг тул солилцооны хүү тооцоолох цаг гэхэд долоо хоногийн дотор нээлттэй байгаа байрлалууд амралтын өдрүүдийг харгалзан гурван (3) дахин их солилцооны хүүгээр тохируулагдана — энэ бол санхүүгийн бүх брокеруудын баримталдаг стандарт практик юм.
4.3.3. Манай свопын хувь хэмжээ тухайн юрисдикцийн нийтээр амрах өдрүүдийг харгалзан өөрчлөгдөж болно.
4.4. Оройн байрлалуудыг хадгалах Swap-free дансанд хүүгийн тохируулга хамаарахгүй.
4.5. Swap-free данс нь хүү төлөх эсвэл авахыг хориглодог зарчмуудыг мөрдөх зориулалттай бөгөөд энэ нь Муслим нийгэмлэгийн санхүүгийн ёс зүйтэй нийцдэг ойлголт юм.
4.6. Swap-free данстай хэрэглэгчид оройн байрлалуудын хүүгийн тохируулгад хамрагдахгүй боловч Deriv нь тав (5) өдрөөс хэтэрсэн дэлгэрэнгүй хэрэгслүүд дээрх байрлалуудын хувьд таны дансанд тохируулга хийх эрхийг хадгална. Харин санхүүгийн хэрэгслүүдийн хувьд энэ хугацаа арван тав (15) хоног байна.
4.7. Бид хэрэглэгчдэд урьдчилан хоёр долоо хоногийн мэдэгдэл өгсний үндсэн дээр Swap-free данснаас тодорхой хэрэгслүүдийг хасах эрхтэй.
4.8. Бид хэрэглэгчдэд хоёр долоо хоногийн өмнө мэдэгдэл өгсний дараагаар зарим эсвэл бүх Swap-free дансын хөрөнгөнд зөвхөн байрлалаа хаах боломжтой хэлбэр рүү шилжүүлэх эрхтэй.
4.9. Свопгүй дансуудыг шударгаар ашиглах ёстой. Та Swap-free дансыг дотоод арбитражаар ашиг олсон зорилгоор ашиглах ёсгүй. Хэрэв бид Swap-free дансыг залилан, мөнгө буцаалтын арбитраж, манипуляци, эсвэл бусад хууль бус эсвэл хуурмаг үйл ажиллагаанд ашиглаж байгааг тогтоосон тохиолдолд хэрэглэгчийн Swap-free дансны эрхийг цуцлах, улмаар дансыг нь хаах эрхтэй.
5. Хэвийн бус арилжааны үйл ажиллагаа ба нөөцийн хэт ашиглалт
5.1. Манай Үйлчилгээнүүд олон арилжааны хүсэлтийг боловсруулах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь манай системийн багтаамжийг ашиглаж, найдвартай байдал ба гүйцэтгэлийг хангахын тулд дэд бүтцийг үргэлж удирдан өргөтгөхийг биднээс шаарддагийг та хүлээн зөвшөөрнө.
5.2. Хэрэв бидний тогтоосон хэвийн арилжааны хүрээнээс давсан, манай дотоод тэсвэрлэх хязгаарыг хэтрүүлсэн үйл ажиллагаа явуулж байна гэж бид өөрсдийн дан шийдвэрээр үзвэл — үүнд Deriv-ийн өгөгдлийн урсгалыг дахин түгээх, манай системийн нөөцийг хэт ашиглах, эсвэл хэт их хүсэлт, урсгалаар манай системийн хэвийн ажиллагааг санаатайгаар доголдуулах оролдлого зэрэг орно — бид дараах арга хэмжээг авах эрхтэй:
5.2.1. Таны аливаа арилжааны дансанд арилжаа хийх боломжийг тань урьдчилан мэдэгдсэн эсэхээс үл хамааран түр зогсоох эсвэл цуцлах;
5.2.2. Таны IP хаягийг блоклох;
5.2.3. Холболтыг тань таслах эсвэл дуусгах;
5.2.4. Хэвийн бус арилжааны үйл ажиллагаанд өртсөн, эсвэл манай системийг урвуулан ашигласны шинжтэй аливаа арилжааг буцаах;
5.2.5. Аливаа нээлттэй позицыг хаах/төлснөөр дуусгах;
5.2.6. Таны аливаа арилжааны дансыг урьдчилан мэдэгдсэн эсэхээс үл хамааран бүр мөсөн хаах; ба/эсвэл
5.2.7. Таны аливаа арилжааны данстай холбоотой аливаа хөрөнгийг урьдчилан мэдэгдсэн эсэхээс үл хамааран буцаан татах.
Хэрэв бид таныг хэвийн бус арилжааны үйл ажиллагаа явуулсан, эсвэл манай нөөцийг урвуулан ашигласан гэж үзвэл, уг үйлдлээс үүдэн гарсан аливаа зардлыг нөхөн гаргуулах эрхтэй.
6. Expert Advisor
6.1. Expert Advisor нь арилжааны терминал дээр ажилладаг програм бөгөөд арилжаачны шууд оролцоогүйгээр арилжааг автоматаар хянах, гүйцэтгэх боломжтой (энэ нь “Expert Advisor” гэж нэрлэгддэг). Expert Advisor нь хянахаар програмчлагдсан зах зээлийн нөхцөлөөс шалтгаалан, суулгасны дараа тодорхой хүчин зүйлс анхааруулга, мэдэгдэл, бүр арилжааны үйлдлийг эхлүүлэх боломжтой. Expert Advisor-уудыг Deriv MT5-д ажиллуулахын тулд MetaQuotes Language 5 (MQL5)-аар програмчилдаг. Expert Advisor-ууд зөвхөн ширээний терминал дээр ажилладаг бөгөөд терминалын гар утас болон вэб хувилбар дээр ажиллахгүй.
6.2. Expert Advisor-ууд дараах зорилгоор програмчлагдаж болно:
6.2.1. Боломжит арилжааны боломжийн талаар анхааруулга хүлээн авах;
6.2.2. Арилжааг автоматаар гүйцэтгэх;
6.2.3. Take profit болон stop loss түвшинг автоматаар тохируулах; эсвэл/ба
6.2.4. Трейлинг стопууд.
6.3. Expert Advisor арилжааг автоматжуулж болох ч ашиглахаас өмнө хэрэгжүүлсэн стратегийг нь сайтар ойлгосон байх нь зүйтэй. Expert Advisor суулгах, ашиглахдаа нягт нямбай хандаж, эхлээд демо дансанд туршиж үзэхийг бид зөвлөж байна. Бодит арилжааны үр дүн нь оновчлогдсон эсвэл буцаан туршсан үр дүнтэй таарах албагүйг анхаарна уу.
6.4. Аливаа програм хангамжийг өөрийн эрсдэлээр ашиглана. Манай Арилжааны Платформ дээр гуравдагч талын програм хангамж ашигласнаас үүдсэн аливаа санхүүгийн алдагдалд бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Expert Advisor ашигласантай холбоотой аливаа зөрүү, үр дүн, тухайлбал Expert Advisor-уудаас сэдэлжсэн урьдаас төлөвлөөгүй позици нээх, хаах зэрэгт зөвхөн та өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ; системийн алдаа эсхүл өөр ямар ч шалтгаантай байсан бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
6.5. Бид MT5 дээр нийтэд татан авах боломжтой автоматжуулсан арилжааны програм эсвэл Expert Advisor хөгжүүлдэггүй; тэдгээрийг зөвхөн гуравдагч талууд бие даан хөгжүүлж, дэмждэг. Expert Advisor ашиглахыг зөвшөөрснөөр бид ямар нэгэн санхүүгийн эсвэл бусад ашиг хүртдэггүй. Expert Advisor ашиглах таны сонголтод бид саармаг байр суурь баримтална.
7. Арилжаа хуулбарлах
7.1. Бид Платформууд дээр хуулбар арилжаа (copy trading) функцийг санал болгож болно. Стратеги эсвэл арилжааны дохиог хуулбарлах үедээ та өөр арилжаачны (стратеги нийлүүлэгчийн) арилжааны гүйцэтгэлийг давтаж хэрэгжүүлж байна. Та хуулбарлахаар сонгосон гуравдагч талын стратеги эсвэл дохионд суурилсан арилжааны шийдвэрүүдэд бид ямар ч хэлбэрээр оролцдоггүйг зөвшөөрч байна. Ямар нэгэн гүйлгээ хийхийн өмнө стратеги нийлүүлэгчийн нөхцөл, шаардлагыг уншиж, ойлгосноо баталгаажуулна уу.
7.2. Хуулбар арилжаанд оролцохдоо хөрөнгө оруулалтын стратегиа үнэлж, дүгнэж, сонгоход тань туслахын тулд бид дансны мэдээлэл, арилжааны түүх, эрсдэлийн профайл болон бусад холбогдох мэдээллийг танд өгөх боломжтой. Гэхдээ хуулбар арилжаанд оролцох эсэх шийдвэр нь зөвхөн танд хамаарна. Стратеги хуулбарлахаасаа өмнө эрсдэл болон таны хөрөнгө оруулалтын зорилго зэрэг олон талыг нямбай авч үзэх шаардлагатай.
7.3. Та хуулбарлахаар сонгосон арилжаачин, данс, портфолио, эсвэл стратегитэй холбоотой бүх гүйлгээ, позицыг гүйцэтгэхийг бидэнд зөвшөөрч байна. Үүнд хуулбар арилжааг эхлүүлэх, зогсоох, түр завсарлуулах, мөн аливаа позици (хуулбарласан позици багтана) дээр лимит тохируулах зэрэг үйлдлүүд орно. Эдгээр үйлдлүүдийг та эхлүүлсний дараа автоматаар гүйцэтгэдэг бөгөөд үргэлжилж буй үйл ажиллагаа эсвэл хуулбарласан арилжаанд урьдчилан зөвшилцөх, зөвшөөрөл авах шаардлагагүй. Та манай вэбсайт, платформуудаар хийж буй хуулбар арилжааны аливаа үйл ажиллагааг хүссэн үедээ, өөрийн дан шийдвэрээр зогсоох, түр зогсоох, хязгаарлах болон/эсвэл лимит тогтоох боломжтойг хүлээн зөвшөөрнө. Дараах зүйлийг тасралтгүй хянах, сонгох, үнэлэх нь зөвхөн таны хариуцлага:
7.3.1. Хуулбарласан дансуудын тохиромжтой эсэх; мөн
7.3.2. Хуулбарласан арилжаачин, данс, портфолио болон/эсвэл стратегийн нийт гүйцэтгэл.
7.4. Стратеги нийлүүлэгчтэй хамт хуулбар арилжаа хийхдээ та бидэнд дараах эрхүүдийг олгож байна:
7.4.1. Ямар ч арилжаачин, данс, портфолио, эсвэл стратегийг бидний дан шийдвэрээр хуулбарлах, эсвэл хуулбарлахаа зогсоох;
7.4.2. Манай Вэбсайт, аппликэйшн, эсвэл Платформ дээрх боломжтой аливаа CFD дээр позици нээх болон/эсвэл хаах, мөн аливаа позицид (хуулбарласан позици багтана) бидний дан шийдвэрээр лимит тогтоох;
7.4.3. Ямар ч Deriv портфолиогийн бодлого, зорилго, бүтэц болон/эсвэл бүрэлдэхүүнийг бидний дан шийдвэрээр, хуулбарлагчдад урьдчилан мэдэгдсэн эсэхээс үл хамааран өөрчлөх болон/эсвэл тохируулах; эсвэл
7.4.4. Ийм аливаа данс, портфолио, эсвэл стратегийг бидний дан шийдвэрээр, хуулбарлагчдад урьдчилан мэдэгдсэн эсэхээс үл хамааран хаах.
7.5. Бид тогтоосон параметрүүдийн дагуу хуулбарласан арилжаачин, данс, портфолио, эсвэл стратегийн гүйцэтгэлийг хянахын тулд боломжит, үндэслэлтэй хүчин чармайлт гаргана. Эдгээр параметрт эрсдэлийн зан төлөв, ашигт ажиллагаа, дэдралт (drawdown), болон бидний чухал гэж үзсэн бусад холбогдох хүчин зүйлс орж болно. Ямар ч арилжаачин, данс, портфолио, эсвэл стратегийг хуулбарлахыг түр зогсоох эсвэл хориглох эрх бидэнд байна. Дээр дурдсан эрхүүдээс гадна, аливаа арилжаачин, данс, портфолио, эсвэл стратегийг хуулбарлахаас түр зогсоох, бүрмөсөн зогсоох, эсвэл блоклох бүрэн эрх бидэнд бий.
7.6. Холбогдох хууль тогтоомжийн зөвшөөрсөн дээд хэмжээнд, доорх аливаа зүйлсийн талаар бид эсвэл бидний аль нэг харьяа нэгж, түншүүд хариуцлага хүлээхгүй:
7.6.1. Таны бичгээр эсвэл амаар өгсөн зааврыг дагаснаас үүдсэн аливаа алдагдал;
7.6.2. Таны хуулбарлахаар сонгосон дансны гаргасан шийдвэр, хийсэн үйлдлээс (Deriv портфолио багтана) үүдэн гарсан аливаа алдагдал;
7.6.3. Хуулбарласан аливаа данс, стратеги болон/эсвэл портфолио (Deriv портфолио багтана)-гийн сайн санааны үндсэн дээр гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэр, хийсэн эсхүл хийгдээгүй үйлдлээс үүдсэн аливаа алдагдал.
Эдгээр нөхцөл нь холбогдох хуулиар танаас татгалзах буюу хязгаарлах боломжгүй эрхүүдийг тань ямар ч байдлаар үгүйсгэх, хязгаарлахгүй.
7.7. Та хуулбарлах гэж буй стратеги, арилжааны дохионуудын гүйцэтгэл болон бусад аливаа талыг бид батална, амлана гэж үгүйг хүлээн зөвшөөрч байна. Стратеги нийлүүлэгчийн хийсэн эсхүл хийгдээгүй үйлдэл болон бусад холбогдох асуудлын талаар — буруугүй, болгоомжгүй, эсвэл залилан байсан эсэхээс үл хамааран — биднээс ямар нэгэн нэхэмжлэл гаргах үндэс танд байхгүйг та ойлгож, зөвшөөрч байна.
7.8. Стратегийн арилжааны үр дүн, үзүүлэлтүүд харилцан адилгүй байж болох бөгөөд хуулбар арилжааны функцэд дүрслэгдсэнтэй ижил ашиг эсвэл алдагдлыг та гаргана гэсэн баталгаа байхгүй. Танилцуулсан түүхэн гүйцэтгэл нь нарийвчлалыг баталгаажуулах зорилгоор буцаан тест хийсэн эсэх нь өөр өөр байж болно. Бид ашгийг баталгаажуулахгүй бөгөөд аливаа алдагдлын хэмжээ, дээд хязгаарыг ч баталгаажуулах боломжгүй. Тодорхой стратеги болон/эсвэл арилжааны дохионуудыг хуулбарлахаар сонгосноороо та нийт хөрөнгө оруулсан капиталаа алдах эрсдэл багтсан санхүүгийн алдагдал үүсч болзошгүйг ойлгож, зөвшөөрч байна.
7.9. Гуравдагч талын стратеги нийлүүлэгчид гүйцэтгэлд суурилсан төлбөрийн нөхцөл багтсан тусдаа нөхцөл байж болно. Та хуулж авах гэж буй стратеги нийлүүлэгчийн нөхцөл болон ямар нэгэн төлбөрийн зохицуулалтыг бүрэн ойлгох үүрэгтэй.
8. Захиалга гүйцэтгэл
8.1. Бид таны нэрийн өмнөөс захиалга гүйцэтгэх үед, танд хамгийн сайн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй. “Хамгийн сайн гүйцэтгэл” гэдэг нь таны зааврын дагуу захиалгыг гүйцэтгэх үед танд хамгийн боломжит үр дүнг олж авахын тулд бид үндэслэлтэй арга хэмжээ авах ёстой гэсэн үг. Бид хамгийн сайн гүйцэтгэлийг хангах өөрсдийн үүргийн дагуу, боломжит хэмжээнд таны зааврыг дагахын төлөө чармайна. Эдгээр тодорхой заавруудад дараах зүйлс хамаарна:
8.1.1. Таны захиалга гүйцэтгэгдэх үнэ; мөн
8.1.2. Таны захиалга гүйцэтгэх зааварт тодорхойлсон гэрээний хугацаа эсвэл үргэлжлэх хугацаа.
Бид ямагт хамгийн сайн гүйцэтгэлийг хангах үүргээ хэрэгжүүлж, таны эрх ашгийг нэн тэргүүнд тавьдаг. Гэвч заримдаа таны өгсөн тодорхой заавар нь биднээс хамгийн боломжит үр дүнд хүрэхийг саадлах тохиолдол байж болно.
8.2. Арилжааны баталгаажуулалт бодит цаг дээр явагдана: та “Buy” эсвэл “Sell”-ийг дармагц таны арилжаа баталгаажна.
8.3. Арилжааны Платформоор үзүүлдэг маржин арилжааны үйлчилгээтэй холбоотойгоор таны өгсөн, эсвэл таны өгсөн мэт харагдах аливаа зааврыг бид хэрэгжүүлнэ. Гэвч бид таны бүх зааврыг заавал хэрэгжүүлэх үүрэггүй бөгөөд татгалзсан тохиолдолд шалтгааныг танд тайлбарлах үүрэггүй. Таны бидэнд өгсөн заавар эцсийнд тооцогдох бөгөөд та тэдгээрийг буцаах боломжгүй. Бидэнд өгч буй заавар зөв, таны арилжааны шийдвэрийг бүрэн тусгаж байгааг баталгаажгах нь таны хариуцлага юм.
8.4. Бидний захиалга гүйцэтгэх бодлогод танд хамгийн боломжит гүйцэтгэлийн үр дүнг гаргах зорилготой журам, үйл явцын багц орсон. Энэ зорилгод бид дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:
8.4.1. Үнэ ба өртөг: Таны захиалгатай холбоотой гүйлгээ гүйцэтгэгдэх үнэ болон таны захиалгыг гүйцэтгэх өртөг (голчлон спрэдээс бүрдэнэ) зэргийг харгалзан үзнэ.
8.4.2. Хурд: Манай бизнесийн онлайнаар явагддаг онцлогоос шалтгаалан захиалга оруулах болон тэрхүү захиалга сервер дээр гүйцэтгэгдэх хооронд багахан саатал гарч болно. Илүү урт саатал нь танд сөргөөр нөлөөлж болзошгүй тул бид таны захиалга оруулсан болон гүйцэтгэсэн хоорондын хоцролтыг тогтмол хянадаг.
8.4.3. Гүйцэтгэгдэх магадлал: Бид оруулсан бүх захиалгыг гүйцэтгэхийг эрмэлздэг; гэхдээ бодит хүндрэл, онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ нь үргэлж боломжтой байдаггүй. Захиалгыг зохих ёсоор гүйцэтгэхэд хүндрэл учирсаныг бид мэдсэн тохиолдолд боломжит богино хугацаанд танд мэдээлнэ.
8.4.4. Төлбөр тооцооны магадлал: Зах зээл хэлбэлзэлтэй үед манай арилжааны платформ дээр зэрэгцээ онлайнаар холбогдсон хэрэглэгч олон болж, харилцагчдын захиалгын хэмжээ өсч, орж ирж буй ханшийн тикүүдийн тоо ихэсдэг. Хамгийн сайн гүйцэтгэлийн бодлогын хүрээнд бид ийм тогтворгүй нөхцөлд ч платформоо жигд ажиллуулахыг эрмэлзэж, үйлчилгээнийхээ тасралтгүй, хэвийн байдлыг хангахын тулд боломжит бүх арга хэмжээг авдаг.
8.5. Манай гүйцэтгэлийн бодлого нь тандтай хийсэн арилжааны үнэ нь ямагт өөр газар байсан эсвэл байж болох үнээс илүү байхыг батлах боломжгүй бөгөөд тийм баталгаа өгдөггүй.
8.6. Зарим арилжааны хувьд таны захиалга өгсөн үед тухайн суурь бүтээгдэхүүн арилжаалагдаж буй идэвхтэй, нээлттэй зах зээл эсвэл бирж байхгүй байж болно. Ийм тохиолдолд бид холбоотой зах зээлүүдийн үнийн хэлбэлзэл, бусад зах зээлийн нөлөөлөл, таны захиалгын талаарх мэдээлэл зэрэг олон хүчин зүйлд тулгуурлан шударга суурь үнийг тогтоохыг хичээдэг.
8.7. Танд хамгийн сайн гүйцэтгэлийг хангах бидний амлалт нь бид танд ногдуулсан тусгай зохицуулалтын үүрэг хариуцлагаас давсан, эсвэл танд бидний зүгээс нэмэлт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүрэг хүлээсэн гэсэн үг биш юм.
8.8. Бид захиалга гүйцэтгэх бодлогынхоо үр нөлөөг тогтмол хянаж шалгана. Мөн тодорхой хугацаанд манай үнэ тогтоолтын суурь болсон талбаруудыг шалгаж, хэрэв хамгийн сайн гүйцэтгэл тогтмол хангагдахгүй байна гэж үзвэл гүйцэтгэлийн зохицуулалтаа өөрчилж болно.